Дорнодын есөн сумын Засаг даргыг батламжлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-16 15:36:21

Дорнод аймгийн 14 сумаас Баяндун, Баян-Уул, Булган, Чойбалсан, Сэргэлэн, Хөлөнбуйр, Хэрлэн, Чулуунхороот, Цагаан-Овоо сумдын Засаг дарга нар албан ёсоор тодроод байна. Дээрх Засаг дарга нарын нэгээс бусад нь МАН-аас сонгогджээ. 

Дорнод аймгийн Засаг дарга одоогоор есөн сумын Засаг даргыг батламжлаад байгаа юм. Сумдын Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай материалыг Авилгатай тэмцэх газар шалгаж үзсэний үндсэн дээр ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тохиолдолд аймгийн Засаг дарга батламжилдаг хуультай.

Б.Туяа

Холбоотой мэдээ