Тоглолтын орлогыг харааны бэрхшээлтэй хүүхдийг дэмжихэд зориулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМорин хуурын чуулгын уран бүтээлчид “Цэцээ-Гүн” Ротаракт клубтэй хамтран “Best of Classics” тоглолтоо энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд толилуулна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус тоглолтод Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын вальс, тройка, романс болон орчин цагийн сонгодог бүтээлийн дээжис эгшиглэх юм. Тоглолтын орлогыг харааны бэрхшээлтэй оюутнууд болон хүүхдийн суралцах эрүүл орчинг бий болгоход дэмжлэг үзүүлэх бөгөөд гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө хамт тус тоглолтыг зорьж, нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахыг зохион байгуулагчид уриалж байна.
Өнгөрсөн жилийн “Best of Classics” тоглолтын орлогоор Монгол Улсын ирээдүй болсон шилдэг 10 оюутанд нэг жилийн сургалтын тэтгэлэг олгосон юм.
Ж.Болор