Морьт харваанд Д.Отгонбямба хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 09:39:39

Казахстан улсын Шымкент хотноо болсон Олон улсын морьт харвааны тэмцээнд Монголын тамирчин Дүншигийн Отгонбямба амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн боллоо.

Уг тэмцээнд Монгол, Хятад, Казахстан, Киргизстан зэрэг орны шилдэг тамирчид, морьтонгууд оролцжээ. Ирэх жилээс Казахстан улсын Засгийн газрын дэмжлэгээр Үндэсний спортоо дэмжих зорилгоор Морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг дээрх улстай хамтран зохион байгуулахаар болсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ