Авлигын талаарх өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-11-22 11:15:51

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид долоон чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллаж байгаа. Ажлын хэсгийн зорилго нь Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулах, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулах юм. Завхан аймагт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 23 –ны өдөр хүртэл ажиллах аж. Тэд эхний сургалтаа аймгийн хэмжээний төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын дунд зохион байгуулж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, орон нутгийн удирдлагын хэмжээнд гарч буй зарим асуудал” сэдвээр мэдээлэл өглөө.

Харин хоёрдах өдөр Завханы 24 сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга, Тамгын газрын дарга, газрын мэргэжилтэн, орлогч даргаас бүрдсэн 130 төрийн болон улс төрийн албан хаагч нарт авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх, ангид байх сургалт мэдээллийг өгөх юм.

Харин Завханд ажиллах гурав хоногийн хугацаанд иргэдээс санал хүсэлт гомдлыг хүлээн авах бөгөөд ирсэн асуулт, гомдлын талаарх мэдээллийг аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээлттэй хуралдаж шийдвэрлэх юм байна.

Мөн төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ