Шилдэг сэтгүүлчдээ цом гардуулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн сэтгүүлчид энэ жилийнхээ сэтгүүлчдийн "Мөнгөн үзэг" шинэ жилийнхээ арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна.
Тус аймаг дахь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн салбараас жил бүр аймгийнхаа шилдэг сэтгүүлчийг шалгаруулдаг юм. Энэ жилийн шилдэг сэтгүүлчдээ "Мөнгөн үзэг" нэртэй цом өгөхөөр болжээ. Цомыг тухайн жил нийтлэл, нэвтрүүлгээрээ бусдыгаа манлайлсан нэг сэтгүүлчид гардуулах гэнэ. Одоогоор цомынхоо загварыг гаргаад байгаа юм байна.
Мөн хэвлэл мэдээллийн салбараа дэмжин ажилладаг хувь хүмүүс, албан байгууллагаа тус арга хэмжээндээ урих бөгөөд хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажилладаг нэг байгууллага шалгаруулах ажээ. Ийнхүү тус аймгийн сэтгүүлчдийн энэ оны шинэ жил нижгэр болох нь ээ.
Д.Мишигсүрэн