Байтагаас Булган хүртэлх 120 км замын хөрөнгийг Цонж аймаг гаргахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-01 10:34:19

Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхээс БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны зүгээс Ховд аймгийн Байтагийн хилийн боомт хүртэлх 120 км замыг бэлэглэлийн гэрээгээр тавихаар болсон тухай тодрууллаа.

Тэрээр БНХАУ-ын Шинжаан Уйгарын Цонж аймгийн Намын хорооны дарга бөгөөд Засаг дарга Ма Шонг Чентэй хийсэн уулзалтын үр дүнд Ховд аймгийн Байтаг боомтоос Булган сумын зам  хүрэх хатуу хучилттай 120 км авто зам барих асуудлыг Шинжааны Цонж аймгийн Чита сум  хөрөнгө гаргаж, худалдаа, аж ахуйн харилцааг өргөжүүлэхээр тохиролцсон гэлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ