Нэг сарын хугацаанд 36 км зам засчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:59:41

Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Сэлэнгэ аймгийн төвийн зам харгуйгаа засахаас гадна сумд, тосгоддоо хүрэх замыг засч, асфальтан зам тавих ажлыг шат дараатай хийж байна.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 45 км зайд орших дөрвөн зам буюу зүүн тийшээ Ерөө, Бугант, баруун тийшээ Дулаанхан тосгон, урагшаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул явах чиглэл бүхий уулзварыг “дөрвөн зам” хэмээн нэрлэдэг. Энэхүү дөрвөн замаас Ерөө сум хүртэлх 36 км замыг сайжруулан заслаа. Уг ажлыг 'Төгс зам'' ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 07-р сарын 20- ны өдөр ажлаа эхэлж, энэ сарын 21-ний өдөр ажлын хэсэгт хүлээн өгчээ. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд