Гэр бүлээрээ угаартаж нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-07 13:02:37

Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн иргэн Д эхнэрийнхээ хамтаар угаартаж нас барсан байна.

Тэрбээр гэртээ эхнэртэйгээ хоёулханаа амьдардаг бөгөөд өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн шөнө нүүрс хийгээд унтахдаа зуухныхаа сойлтыг татахаа мартсан байна.

Энэ хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

 Д-гийнх нэг хүүтэй бөгөөд тэр нь Эрдэнэт хотод амьдардаг юм байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ