Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-12-08 08:54:07

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Баруун аймгуудын нутгийн  зарим газраар цас орно. Бусад нутгаар  солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи их төлөв баруун хойноос  секундэд 5-10 метр, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур болон,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод,  Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  10-12 градус хүйтэн байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт:  17 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  тогтвортой байна.  

Холбоотой мэдээ