Авто машины хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Цагдаагийн газар авто машины хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Учир нь энэ сарын эхний долоо хоногийн байдлаар орон сууцны гадна болон гэр хороололд байсан авто машиныг хулгайлсан хэрэг тав гарчээ. Тодруулбал Уртбулаг, Баянцагаан зэрэг гэр хорооллын багаас Аксент маркийн машин хоёр, “Марк 2” загварын машин гурав алдагдсан байна. Үүнийг илрүүлэхээр Цагдаагийн газрын шуурхай баг ажилласаны хүчинд өнөөдрийн байдлаар гурвыг нь олжээ. Эл хэргийг Т, Ү нар үйлдсэн байна. Тэд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Үлдсэн хэргийг нь шалгаж байна. Иймд иргэд хулгайн гэмт хэргээс уридчилан сэргийлж авто машинаа хараа хяналттай газар байрлуулах дохиололтой болгох шаардлагатай гэж Цагдаагийн газраас мэдэгдлээ.
Б.Оюун-Эрдэнэ