Арванхоёрдугаар сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-12 09:13:43

09.00 цагт “Эх хүүхдийн эрүүл мэнд цахим өргөжил” төслийн хүрээнд Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-аас СБД-ийн 58 дугаар сургуулийн сурагчдын дунд Стрептококкын халдвар илрүүлэх үзлэг зохион байгуулна.

10.00 цагт МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт Ардчилсан намын бүлэг хуралдана.

11.00 цагт Замын цагдаагийн алба, ГССҮТ хамтран зохион байгуулж буй  "Аюул дагуулсан 12 сар" хэвлэлийн бага хурал ГССҮТ-ийн хурлын танхимд болно.

11.00 цагт Монгол Улсын ШУА-иас хоёр дахь жилдээ ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ажиллагаа БСШУСЯ-нд болно.

11.00 цагт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар Ардчилсан намын төв байранд мэдээлэл хийнэ.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт Цахилгааны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд албан ёсны дэмжлэг хүсч буй талаараа “Дашбаяр” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11.30 цагт Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын эсрэг нэгдэж тэмцэх талаар худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Өвлийн тууж" киноны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

 

Холбоотой мэдээ