Ахлах сургууль ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн хамт олон ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо.
Тус хамт олон энэхүү өргөөгөөрөө дамжуулан сурагч багачууддаа монгол өв соёл, ёс уламжлалаа таниулах ажлыг хийнэ.
“Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай сургуулийн хамт олон эсгий гэр оёж, оосор бүчгүй орд цагаан өргөө босголоо. Олны хүч оломгүй далай юм” хэмээн Өмнөговь Ахлах сургуулийн захирал Б.Коля сэтгэл хангалуун өгүүлж байна.
Ёслол хүндэтгэлийн өргөө барих ажилд Ахлах сургуулийн ажилтан нэг бүр чин сэтгэл гарган оролцсон бөгөөд амралтын өдрийг үр бүтээлтэй, инээд наргиантай, халуун дулаан уур амьсгал дунд хийж бүтээж өнгөрүүлсэн юм.
Б.Батхүү