Туркт сөнөөгч онгоц сүйрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Xinhua/. Өчигдөр шөнө Туркийн зүүн өмнөд нутгийн Диярбакыр мужид “F-16” сөнөөгч онгоц сүйрсэн байна гэж “Dogan” агентлаг мэдээлэв.
Уг онгоц Диярбакыр мужийн Агаарын цэргийн баазын наймдугаар командын сөнөөгч онгоц болох нь тогтоогдсон бөгөөд Диярбакыр мужийн Есилтепе тосгоны ойролцоо сүйрсэн байна.
Урьдчилсан мэдээллээр, нисэх онгоц сүйрэхээс өмнө нисгэгч онгоцноос гарч чадсан бөгөөд осол болсон даруйд аврах ажиллагааг явуулж, түргэн тусламжийн машин болон тусгай хүчнийхнийг ослын газар руу илгээжээ.
Нисэх онгоц ямар шалтгаанаар осолдсон нь тодорхойгүй байгаа бөгөөд Диярбакыр муж руу хийж буй арилжааны нислэгүүдийг цуцалж, өөр нисэх онгоцны буудалд газардуулахаар болсон байна.
Д.Нямтулга