Суралцахуйн удирдамж, багшийн ном шинэчлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:13:58

Сэлэнгэ аймгийн боловсролын салбар шинэ хичээлийн жилд зөвхөн хичээл судлагдахуунаар биш, сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагуудаар хүүхдийг бие даан сурах арга барил эзэмших боломжийг бүрдүүлэх гэнэ.

Аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо:”2015-2016 оны хичээлийн шинэ жилийн онцлог нь сургуулийн өмнөх боловсролын болон суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхлэх гарааны жил байгаа. Энэ ажлын хүрээнд сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичиг, багшийн ном шинэчлэгдсэн. Мөн хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө багш бүр хичээн ажиллах, хүүхэд бүр бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллах, насан туршдаа суралцах чадвартай иргэн болон төлөвших зорилгыг бид тавьж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ дэмжин хөгжүүлэх, багш нартай хамтран ажиллах чиглэлд анхааран ажиллах болно” хэмээн ярив. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд