320 гаруй золбин нохой устгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом суманд золбин нохой, муур устгалын аян өнгөрсөн сарын 29-нээс эхэлсэн.
Одоогоор 320 нохой, 26 муурыг алж, хогны төвлөрсөн цэгт аваачин булж устгал хийгээд байна. Золбин нохой, муур устгах ажлыг амралтын өдрүүд харгалзахгүйгээр хийж байгаа бөгөөд гудамж талбайд сул явах нохой, муур харьцангуй багасчээ.
Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас нохой, муур устгалын ажлыг энэ сарын 25 хүртэл үргэлжлүүлэх бөгөөд нийтдээ 950-1000 нохой, 150-200 муур устгах зорилт тавиад ажиллаж байна.
Золбин нохой, муур устгаж эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг тэжээвэр нохой, муураа уяж байхыг Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас анхааруулжээ.
Б.Батхүү