БОНХАЖЯ, АМГ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Өлтийн аманд “АУМ алт” ХХК олборлолт явуулснаас их хэмжээний хохирол учирсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талбайд тус компани 2012 оноос хойш тусгай зөвшөөрөлтэйгөөр олборлолт явуулж, байгаль орчинд 32 сая төгрөгийн хохирол учруулсныг онцлоод, Өлтийн ам гэх газар 1000 гаруй га талбайг хамардаг ба үүний 98 хувь нь гол мөрний урсац бүрэлдэх эх газар учир тэндхийн нөхцөл туйлын муудсаныг анхаарууллаа.
Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн "Байгаль орчинд их хэмжээний хохирол учирч байхад холбогдох байгууллагууд нь үүрэгт ажлаа хийхгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-2 дахь хэсэгт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад байгууллага шийдвэр, дүрэм журам баталж, биелэлтийг хангуулах” гэж заасан байдаг. БОНХАЖЯ, Ашигт малтмалын газрынхан үүнийг биелүүлэхүй байгаа"-г тэд мэдэгдэв.
Тиймээс тус хөдөлгөөнийхөн БОНХАЖЯ, Ашигт малтмалын газрыг шүүхэд өгнө гэв.
Ж.Батсайхан