Сувиллын багачууд шинэ тоглоомтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-14 17:35:22

Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсийн харьяа сувиллын яслийг "Тоглоомжуулах аян" зарлаж амжилттай өндөрлөлөө.

Аянаар Булган сумын 13 байгууллага хамрагдлаа. Аймгийн Эрүүл мэндийн газар, Булганхангай, ХАА-н харьяа МСҮТ-үүд, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёл урлагийн газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, "Булган мээж" ОНӨХХК, Нэгдсэн эмнэлэг зэрэг газар тоглоомжуулах аянд хамрагдаж тоглоомын хандив өргөснөөр 208 ширхэг тоглоом  цугларчээ.

Багачууд хүүхдүүдийн тоглох дуртай хүүхэлдэй, бамбарууш, нугас, баавгай, морь, илжиг, машин, бөмбөг, хөгжим, сандал, барби, сармагчин, эвлүүлдэг зэрэг маш олон төрлийн тоглоом цугларсан нь тоглоомын төсөв гэж тусдаа төсөвлөдөггүй тус яслийн хамт олонд нүдээ олсон хэрэгтэй аян боллоо. Тэдний хамт олон жил болсон хуучин тоглоомуудаа нөхөж сэргээн засварлаж хүүхдүүдээ тоглуулдаг байжээ. 

Холбоотой мэдээ