Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсэг Дарханд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-18 11:58:03

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Э.Түвшинчулуун нар “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтай танилцаж тус компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Мөн үеэр ДСЦТС ХК-ийн дэд захирал Б.Батжаргал компанийн ажлын талаар товч мэдээлэл хийв. Уулзалтын өмнө тэд “ДСЦТС” ХК-ийн энэ онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан үнэлэлт дүгнэлт өглөө.

А.Тлейхан хэлэхдээ: “Хувьчлагдсан байгууллагын хувьд төрийн өмчийн бусад байгууллагуудтай харьцуулахад өмчдөө хандах хандлага, ажлын үр бүтээл, хөрөнгө оруулалт хийсэн байдал зэрэг нь чанартай цэгцтэй юм. Бодлогын төвшинд хөрөнгө оруулалтыг шийдэхдээ хувийн компаниудыг хойшлуулдаг байдлыг арилгах хэрэгтэй ” гэлээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын шинэчлэлийн үр дүнгээ сайтар тооцож технологио шинэчлэхийн хажуугаар боловсон хүчнээ сургах ажлыг байнга шат дараатайгаар зохион байгуулах нь зүйтэй гээд эрчим хүчний салбар бол бүхнээс түрүүлж хөгжих ёстой салбар. Цаашид энэ салбарыг хувийн хэвшилд тулгуурласан өрсөлдөөнт салбар болгох чиглэлийг баримтлах хэрэгтэй” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ