Улсын нөөцийн түр цэг байгуулахыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-18 15:41:04

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ аймаг орон нутгаас тавьсан хэд хэдэн асуудлыг Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор улсын нөөцөөс  Хөвсгөл аймгийн Баянзүрх, Бүрэнтогтох сумын хүн эмнэлэгт автомашин олгосон байна. 

Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 163 дугаар тогтоолоор зарим аймгийн хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулахад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хуваарилсан бөгөөд Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлаж байгаа агуулах саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг дэмжсэн байна.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ