Газар тариалангийн нутгаар өнөө шөнө цас орно

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:36:41

Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө буюу  10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө цас орж бүх сумдын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхи баруун хойноос 8-13 м/сек хүрч сэрүүсэх буюу Монгол улсын нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэхийг анхааруулж дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргүүлж байна.

Үүнд Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, салхи, шуурганы үеэр бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг малчид, иргэдэд сануулахыг даалгалаа.

Түүнчлэн цаг агаарын мэдээг алслагдсан цэгт байрлаж байгаа ард иргэдэд тогтмол хүргэх, хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарч, хүчтэй салхи, шуурганы улмаас орон нутаг, улсын чанартай авто зам хаагдсан үед ажиллах гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын бэлтгэл бэлэн байдал /хүн хүч, автомашин, техник хэрэгсэл, шатахуун/-ыг хангах ажлыг зохион байгуулахыг санууллаа.

Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл саатал гарч болзошгүй тул холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, аюулт үзэгдлийн улмаас автозамд хүндрэл үүссэн зайлшгүй тохиолдолд тухайлсан чиглэлийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжлүүлэн ажиллахыг анхааруулж байна.

  Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ