Өмнөговьд ЭКО "ОО" хэрэглээнд нэвтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:38:47

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ивээл дор "Нутгийн шийдэл" сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийж буй Эко "ОО"-ыг танилцууллаа. Энэ нь байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, өтгөн шингэнийг бордоо болгосноор удаан хугацаанд хэрэглэх боломжтой зэрэг олон давуу талтай.

Бидний гэр хорооллын нөхцөлд хэрэглэж буй жирийн "ОО" нь 4-5 метрийн гүнд ухаж ашигладаг тул гүний ус болон хөрсийг ихээр бохирдуулдаг. Мөн 3-5 жил болоод дүүрлээ гэхэд буцааж ашиглах ямар ч боломжгүй. Улмаар өрхийн хэрэгцээний 075 га газарт дахин бохирын нүх ухахад асар хүндрэлтэй нөхцөл үүсдэг. Тэгвэл "Нутгийн шийдэл" сангаас хэрэгжүүлж буй Эко "ОО" нь  ялгадасыг хөрсөндөө шингээхгүй, харин тодорхой хугацааны дараа бордоо болгодог онцлогтой. Харин шингэнийг урагш ухсан тусгай сайр луу шингээж цэвэр ус болгох зориулалттай шийджээ. Түүнчлэн өтгөн, шингэний тусгаарлагч 2 суултууртай, энэ нь агаарт элдэв үнэр, хорт хий ялгарахаас бүрэн сэргийлжээ.

Та бүхний харж буй энэхүү Эко "ОО" дундуураа хаалттай бөгөөд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэйд зориулсан байдлаар хийж байна. Тасалгаа тус бүр дотроо дээр хэлсэнчлэн өтгөн шингэний 2 тусдаа нүхтэйгээр байх юм. "ОО"-ын байгууламжийн шалан дор 4 тасалгаатай бөгөөд ялгадас хадгалах зориулалтын бетонон ханатай. Тухайн нүх аажмаар дүүрэхэд лацдан битүүмжилж, 1 жилийн турш дахин ашиглахгүй. Жилийн турш дарагдсан ялгадас мод ногоонд ашиглаж болох шаардлага хангасан бордоо болох аж. Тусгай зориулалтаар хийсэн уг битүүмжилсэн хайрцаг дахь ялгадас бордоо болтол нөгөө талын "ОО"-ыг сэлгэн хэрэглэх ба маш удаан хугацаанд ашиглах боломжтой.

Төслийг гүйцэтгэгч залуустай уулзахад "УБ хотын хэмжээнд Эко "ОО" хэдийнээ хэрэглээнд нэвтэрсэн. Одоогоор мод, зүлэг тарихдаа бордоо болгон хэрэглэж болно гэв.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд