Адууны дэлний үнэ өнгөрсөн оноос нэг дахин өсөв

Орон нутагт | Өвөрхангай
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:55:59

Өвөрхангай аймагт ямааны ноолуур 55 мянган төгрөг, тэмээний шир 15 мянган төгрөг, адууы шир 30 мянган төгрөг, үхрийн шир 30 – 40 мянган төгрөг, ямааны тарз 2100 төгрөг, хонины тарз 2300 төгрөг, адууны дэл 9  мянган төгрөгийн үнэ ханштай байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ямааны ноолуурын үнэ 20,3 хувиар буурсан, адууны дэл 1 дахин өссөн, тэмээний шир 25 хувиар буурсан, адууны шир 20 хувиар өссөн, үхрийн жижиг ширний үнэ 20 хувиар өссөн, том шир 14,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн Статистикийн албанаас мэдээллээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд