“Түлэгдлээс сэргийлье” өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Гэмтэл, Согогийн тасаг, Эмгэг судлалын тасаг хамтарч хийсэн “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт өдөрлөг болов.
Өдөрлөгөөр бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлж эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал болгоомжлолыг нэмэгдүүлж түлэгдлийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг олгож хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэх талаар нийт 236 хүнд сургалт явуулж зөвлөгөө өгөв.
Мөн үеэр сургалтад оролцсон эцэг эхчүүдэд “Түлэгдлийн үеийн анхны тусламж” сэдвээр Их эмч Х.Буяндэлгэр зөвлөгөө өгсөн бол Гэмтэл Согогийн тасгийн сувилагч нар түлэгдлийн үед хэзээ ч хэрэглэж болохгүй зүйлсийг танилцуулж сургалтын гарын авлага, зөвлөмж тарааж өгчээ.
Б.Норовсамбуу