120 айлын орон сууц баригдаж эхэллээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 13:59:35

Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “1000 айл орон сууц” төсөл хэрэгжиж эхэллээ.

Энэ хүрээнд аймгийн төв Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 11-р гудамжны арын  нөөц талбайд орон сууцны “Солонго” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийн ажлын хамт ашиглалтанд оруулсан төдийгүй 3.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусган явган болон дугуйн замын ажлыг ашиглалтанд оруулсан байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас тус хорооллын эхний ээлжийн  120 айлын орон сууцны барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулснаар  “Хөх бүрдний эх”,  “Аксу-Алтай” ХХК-ууд түншлэлийн гэрээгээр гүйцэтгэхээр болж, нээлтийн арга хэмжээ боллоо.

Уг барилгын ажлыг энэ оны 10 дугаар сарын 13-аас эхэлж 2016 оны 10 сар буюу нэг жилийн хугацаанд барьж улсын комисст хүлээлгэн өгөх ажээ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ