Сүхбаатар аймгийн агаарын бохирдлын хэмжээ хүний биед сөрөг нөлөөгүй гэж дүгнэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-08 16:57:03

Сүхбаатар аймаг агаарын бохирдол ихтэй аймгуудын тоонд багтдаг. Хэдий агаарын бохирдол ихтэй боловч  энэ нь хүний амь насанд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Агаарыг бохирдуулагч маш олон эх үүсвэр бий. Сүхбаатар аймгийн өрх хүн ам жилээс жилд өсөн 2016 онд өрх 17,6  мянгад, хүн ам жаран мянгад хүрсэн. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгуудаас нутагтаа шилжин ирж амьдрах иргэдийн тоо 2013 оноос эрс нэмэгдсэн бөгөөд сүүлийн гурван жилд 3000 гаруй хүн шилжин  ирсэн байна. Мөн агаарын бохирдлыг бий болгодог гол шалтгаануудын нэг нь тээврийн  хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо гэхэд урьд жилээс 2,1 хувиар өссөн байна.

Сүхбаатар  аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас агаар бохирлын эх үүсвэрийн нэгдсэн тооллогыг хийж нэгдсэн дүнг гаргажээ. Та бүхэнд тооллогын дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Ердийн галлагаатай 10 кВт хүртлэх хүчин чадалтай зуух:

Энэ оны тооллогоор ердийн галлагаатай 10кВт хүртлэх хүчин чадалтай айл өрхийн зуух 6822 үүнээс гэрт галладаг 4026 өрх, байшинд галладаг өрх нь 2796 өрх байгаагаас нийт өрхөөс ердийн зуухтай 4091 айл өрх буюу 59,9 хувь, сайжруулсан зуухтай 97 өрх буюу 1,4 хувь, ханан пийшин 2346 өрх буюу 34,4 хувь, усан хаалалттай зуух 288 буюу 4,2 хувьд тоологдсон.

Гэр, байшингийн зууханд нийт хэмжээ нь нэг жилд 45403 тонн түлш хэрэглэсэн байна. Үүнийг тус бүрээр задалж үзвэл нүүрс 21276 тонн буюу 46,9, мод 410 м3 буюу 1,0 хувь бусад түлш /аргал, хөрзөн/ 23717 тонн тус тус хэрэглэж, үртсэн шахмал түлш, коксон түлш огт хэрэглэдэггүй байна.

2012-2016 оны ердийн галлагаатай 10 кВт хүртлэх

Ердийн галлаагаатай зуухны тоо өнгөрсөн онуудтай харьцуулахад буурсан нь төвлөрсөн уурын зууханд холбогдсон мөн гэрийн цахилгаан халаагуур ашигладаг болсонтой холбож байна

Усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуух.

11-100кВт хүртэл хүчин чадалтай ус халаах зуух аймгийн хэмжээнд 188 зуух, жилд 20364 тонн нүүрс хэрэглэсэн байна. Харин коксон, үртсэн шахмал түлш, хий, дизель зэрэг түлшийг огт хэрэглэдэггүй байна.

2016 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 11-100 кВт хүчин чадалтай зуух түлшний хэрэглээг сум тус бүрээр нь авч үзвэл Баруун-Урт хот, Эрдэнэцагаан сум 23%, Мөнххаан сум 20%, бусад сумдад 2-9 %-ыг эзэлж байна. Харин Түмэнцогт, Сүхбаатар сумын аж ахуй нэгж, дэлгүүр үйлчилгээний төвүүд цахилгаан хаалалт болон төвлөрсөн халаалтанд холбогдсон байна.

Баруун-Урт суманд дөрвөн аж ажуйн нэгж, бусад сумдуудад 1-2 байгууламжууд төвлөрсөн болон цахилгаан халаагуурт холбогдсон.

Усан халаалтын 11-100 кВт хүртэл чадалтай 188 зуухнаас жилд дунджаар 4,07 тонн үнс хуурайгаар хог хаягдлын төвлөрсөн цэгт хаядаг байна. Харин Зэвсэгт хүчний 338-р анги 90 тонн орчим үнс буцаан ашиглаж блок хийдэг байна.

2012-2016 оны 11-100 кВт хүртэл хүчин чадалтай усан халаалтын зуухны тоо

2012 оны хойш 11-10 кВт хүртэл хүчин чадалтай усан хаалалттай зуухны тоо өсөж байгаа нь хувийн сууц барьж байгаа айл өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байна.

Дулааны цахилгаан станцын 101 кВт-аас дээш хүчин чадалтай зуух:

Дулааны цахилгаан станц, 101кВт-аас дээш хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд Баруун-Урт, Дарьганга, Онгон, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан суманд 8 байгууламж, 25 уурын зуух ажиллаж жилд нийт 45351,4 тонн нүүрс хэрэглэдэг байна. Эдгээр 6 сумын 25 зуухнаас 10,727 тонн үнс хог хаягдал гарч, хуурайгаар зөөж төлөвлөрсөн хогийн цэгт хаядаг байна. Коксон түлш, Үртсэн шахмал түлш, Хий, Дизель зэргийг хэрэглэдэггүй. Онгон суманд 2016 оны 8-р сард 800 кВт хүчин чадалтай зуух шинээр баригдсан байна.

Сүхбаатар аймгийн бүх сумын агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл,

2016 оны агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр аймгийн хэмжээгээр 17084 автомашин тоологдсон байна. Үүний ихэнх нь Баруун-Урт суманд 6311 машин 36,9%, бусад суманд 2,5-7,5 %-д тоологдсон байна.

Хөдөлгөөнт эх үүсвэр өнгөрсөн онтой харьцуулахад 352 автомашин буюу 2,1,-%иар өссөн байна. Үүнийг сум тус бүрээр задалж үзвэл Баруун-Урт суманд 733 автомашинаар буурч, бусад суманд 2-172 автомашинаар өссөн байна. Хамгийн ихээр Сүхбаатар суманд 172, Эрдэнэцагаанд 165, Уулбаянд 129, Мөнххаанд 155, Түмэнцогт суманд 135 автомашинаар өссөн байна.

Сүхбаатар аймгийн 2016 оны  агаарын чанарыг хянах суурин харуулын дүнгээр азотын давхар ислийн хийн жилийн дундаж 0,015-0,049 мг/м3-ийн хязгаарт хэлбэлзэж, агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж (MNS4585:2016) 0.200 мг/м3,  хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.002-0.010мг/м3-ийн хязгаарт хэлбэлзэж, агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж (MNS4585:2016)  0.450 мг/ байгаа нь хүний аминд хор нөлөөгүй хэмээн гарчээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн нийт утаанд бус зөвхөн дулааны станцын ашиглаж буй усан халалтын зуухнаас гарч буй бохируудлагч бодисын хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, хягдал утаанаас дээж авч хяналт шинжилгээ хийж эрсдлийг үнэлэх, аюул эрсдлийг бууруулах арга чиглэлээр дүн шинжилгээ хийжээ. Байгаль орчны хянлатыг улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2016/03 дугаартай дүгнэлтээр Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын зуух ба халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга нь мөрдөгдөж буй стандартаас аззотын давхар  исэл 1,9 дахин, хүхрийн давхар исэл 21 дахин бага байна гэж дүгнэгджээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ