Британийн кино академи "La La Land”-ыг шилдэг киногоор тодрууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-13 13:17:34

ЛОНДОН./ВВС/. Их Британийн кино, телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Bafta award” шагнал гардуулах 70 дахь удаагийн ёслол өчигдөр Лондон хотноо болж өнгөрлөө. Өнгөрсөн сард “Алтан бөмбөрцөг” кино наадмаас 7 шагнал хүртсэн найруулагч Дэмьен Шазеллын “La La Land” мюзикл "шилдэг кино"-гоор тодорсон байна.

Найруулагч Шазелл “шилдэг найруулагч”, жүжигчин Эмма Стоун “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг тус тус хүртжээ. Мөн “La La Land” кино нь “шилдэг хөгжим” болон “шилдэг зураглаач” шагналыг хүртсэн байна.

Харин шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг жүжигчин Кейси Аффлек “Далайн эргийн Манчестер” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна.

Энэ сарын 26-нд болох Америкийн кино урлагийн “Academy Awards” буюу Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн наадамд “La La Land” кино хамгийн олон буюу 14 номинацид өрсөлдөж байгаа юм. Алдаа дутагдал, амжилт ялалтынхаа туршид дуулж, бүжиглэдэг дурлалт хосын тухай энэ кинонд өгүүлдэг байна.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ