Хөвсгөл аймагт 5200 гаруй ахмад “Насны хишиг” хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-14 09:52:52

Монгол Улсын Засгийн газраас 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгох болсонтой холбогдуулан Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран ахмад настнуудыг хүлээн авч уулзан мэдээлэл өглөө.

Тус аймгийн хэмжээнд 11118 ахмад амьдрач байгаа бөгөөд 5229 ахмад “Насны хишиг” хүртэх гэнэ. Ахмадуудын уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож ахмад настнуудад олгох “Насны хишиг” болон, аймгийн зүгээс ахмад настны талаар баримтлах бодлогыг таниулан мэдээлэл өгч мэндчилгээ дэвшүүлллээ.

Энэ үеэр “Төр засгаас ахмад настанд үзүүлж буй бодлого, шийдвэр, тусламж, тэтгэмж зэргийг цаг алдалгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй хуулийн хүрээнд хүргэнэ” гэдгийг аймгийн  Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг хэлж байлаа. Хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгох ба  энэ  оны төсөвт “Насны хишиг” олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ