Мөнгөн ус тээж явсан этгээдийг илрүүлсэн Замын цагдаа нарыг урамшуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬИх хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг илрүүлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр шагналаа.
Замын цагдаагийн алба хаагчид өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн БГД-ийн нутаг дэвсгэр "Тээврийн дээд сургууль"-ийн урд талын замд албан үүргээ гүйцэтгэж байхдаа “Range rover” маркийн Э жолоочийн автомашиныг шалган 64,5 кг мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн юм. Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчид шагналаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан