Барилгачдыг магтан дуулсан дууг дүрсжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-16 23:51:30

Завханы барилгын салбарынханд зориулан бүтээгдсэн “Заяа золтой барилгачид” дууг дүрсжүүлнэ.

Үнэр анхилам зандангаар
Үлгэрийн дуганыг урлаад 
Өндөр дээдсийн шүтээн
Цагаан суваргыг бүтээсэн
Засагт ханыханы удам
Заяа золтой барилгачид аа хэмээн  уран гартай барилгачдаа магтан дуулсан дууг гурван жилийн өмнө Завханы барилгын салбарынханд зориулж зохиожээ.
Завхан аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан энэ дууны үгийг зохиолч яруу найрагч П.Батсайхан бичиж МУУГЗ хөгжмийн зохиолч Ц.Жамъян аялгууг нь хийжээ.

Айл  бүрт гал нэмж голомт бадрааж хүн бүрт өргөө бэлэглэдэг алтан гартай барилгачидын маань жавхаа ийн дуунд мөнхөрсөн хэдий ч дүрсжүүлээгүй байжээ. Тэгвэл тус дууг энэ хавар Завханы барилгын холбооныхон дүрсжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Дууны клип гурван үеэс бүтэх бөгөөд Завханы барилгын салбарын 60 жилийн түүхэн дэх гавьяат барилгачид гурван үеэрээ мөнхрөх ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ