Дубай 50 жилд: Эзгүй цөлөөс нисдэг такси хүртэл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-23 14:17:58

ЛОНДОН./BBC/. Саяхан Дубайн эмир шейх Мохаммед болон Арабын Нэгдсэн Эмирт улсын /АНЭУ/ Ерөнхий сайд нар ярихдаа, 100 жилийн дараа манай улс Ангараг гараг дээр хот байгуулна гэж байсан юм. 2017 онд Дубай нисдэг такситай болох гэж байгаа нь ийм төлөвлөгөө нь тийм ч их холын мөрөөдөл биш бололтой.

2017 оны зун гэхэд дронууд Дубайн тэнгэрт зорчигчдыг зөөж эхлэх ажээ. Тус улсын Зам тээврийн яам анхны нисгэгчгүй таксиг туршиж байгаа тухайгаа мэдээлжээ.

Инженерүүдийн тооцоолсноор, зорчигч зөвхөн дэлгэц дээр хүрэх цэгээ сонгоход л хангалттай. 900 м-ийн өндөрт, 100-160 км/цагийн хурдтай нисдэг уг таксины нислэгийг газрын станцаас 4G сүлжээний тусламжтайгаар удирдах аж.

Энэхүү нисдэг аппарат нь өндөр мэдрэмж бүхий олон мэдрэгчээр өвч тоноглогдсон бөгөөд хэт халуун болон хэт хүйтэнд нисэх боломжтой гэнэ. Харин бороо орж байх үед нисэх боломжгүй ажээ.

АНЭУ-ын Засгийн газрын төлөвлөгөөнд тусгаснаар, 2030 он гэхэд агаар, газар, усан замаар хийх 4 тээвэрлэлт тутмын нэгийг жолоочгүй, нисгэгчгүй тээврийн хэрэгслээр гүйцэтгэх гэнэ. Харин 2020 он гэхэд Дубай дэлхийн хамгийн ухаалаг хот болсон байх ёстой аж.

О.Барс

 

Холбоотой мэдээ