Хэвтэн эмчлүүлэгсэд гар урлалд суралцдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 15:33:35

Баянхонгор аймгийн хэмжээнд Сүрьеэтэй өвчтөнүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгждэг байна.

2013 оноос эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд сувсан болон шигтгээ наалт, шүрэн урлал, ханын зураг чимэглэл зэргийг хийж сурч, бүтээлүүдээ борлуулдаг болж хэвшжээ. Тус орлогоор аймгийн Сүрьеэгийн тасагт “Эмийн өрөө”-г ч тохижуулаад амжжээ.

Мөн нийт хийсэн бүтээлүүдийг борлуулан дараагийн гар урлал хийх бүтээгдэхүүнээ худалдан авах санхүүгийн эх үүсгэвэр болгодог байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ