Үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулах “5 Tones” тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-14 09:30:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо энэ сарын 18-нд үзэгчдэдээ толилуулна.

Тоглолтод тус чуулгын гоцлол хөгжимчин хийлч Ч.Дэлгэрцэцэг, ятга хөгжимчин Б.Отгончимэг, ёочин хөгжимчин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэн, эвэр бүрээч О.Чинбат нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэх юм.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн зохиолч, продюссерээр О.Чинбат нар ажиллах аж.

Тасалбар нь партер 15000, бельэтаж 10000 төгрөгийн үнэтэй бөгөөд Улаанбаатар чуулгын билетийн касс болон www.ticket.mn худалдаалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ