Үндэсний бичиг, өв соёлоо тээгч, түгээгч хамт олныг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн “Хэлний бодлогын салбар зөвлөл”, АЗДТГ, БСУГ хамтран төрийн болон төрийн бус байгууллагын дунд “ Үндэсний бичиг, өв соёлоо түгээгч, тээгч хамт олон-2017” уралдаан зарлалаа.
Энэхүү уралдаан нь МОНЦАМЭ агентлагийн эрхлэн гаргаж буй “Хүмүүн бичиг” сониноос уриалсан “Аймгаараа Монгол Бичигтэн”, “Хүмүүн бичигтэн” болох аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Уралдааны зорилго нь “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг, үсгийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Үүний хүрээнд байгууллагынхаа гадна, дотно хаягийг үндэсний бичгээр бичих, сар бүр үндэсний бичгийг сурталчлах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж ажиллах, ажилтнуудын унших, бичих чадварыг ахиулсан байх, байгууллага бүр “Эх хэлний булан” байгуулж зөв бичих дүрмийн талаар нийтэлсэн байх шаардлагатай ажээ.
Мөн “Хүмүүн бичиг” сониныг унших, бичих эх сурвалжаа болгохын зэрэгцээ захилагын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй аж. Уралдааныг 3 сарын 5-аас 5 дугаар сарын 5 хүртэл зарлалаа.
Б.Оюун-Эрдэнэ