Завханд шаардлага хангасан 13 зочид буудал, ресторан бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-28 00:02:51

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг ирэх долдугаар сард болох нүүдэлчдийн соёлын их наадмыг угтаж үйлчилгээний шаардлага хангасан газруудаа дахин бүртгэлжүүлж байна.

Нүүдэлчдийн соёлын их наадмыг үзэх, оролцох дотоод гадаадын жуулчдын тоо урьдчилсан судалгаагаар тооцоолсноос давах хандлага байна. Тиймээс Улиастай хот болон аймагт дотоодын болон гадаадын аялагчдыг хүлээн авах стандарт шаардлага хангасан үйлчилгээний газруудын судалгааг дахин хийж бүртгэлжүүлж танилцуулга, каталогийг хэвлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар нутагт байрлах амрагчдын тав тухыг хангасан 15 амралт жуулчны бааз бүртгэгджээ. Эдгээр жуулчны баазуудын хамгийн хол нь аймгийн төвөөс 130 километрт байрлах Отгон буянт хангай нэртэй Отгонтэнгэр уулын өвөрт байрлах жуулчны бааз юм. Харин нь хамгийн ойр нь аймгийн төвөөс долоон километрт байрлах Алдархаан сумын нутаг Мөстийн ам жуулчны бааз юм байна.

Мөн аялагч жуулчид амрагчдыг хүлээн авах найман рашаан сувилал, аймгийн төвд 13 томоохон зочид буудал рестораныг жуулчдыг хүлээн авахад тохиромжтой хэмээн бүртгээд байна хэмээн аймгийн Аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ