Хөвсгөл Титаник компани “Хүнсний манлай үйлдвэр” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Хүнсчдийн баярын өдрөөр “Шинэ амт шилдэг технологийг Хөвсгөлдөө үйлдвэрлэнэ” уриатай Хөвсгөл Титаник компанийн хамт олон “Хүнсний манлай” үйлдвэр боллоо.
Иргэддээ эрүүл хүнс хүргэх эрхэм зорилт дэвшүүлсэн тус хамт олон 20 жилийн турш тасралтгүй хөдөлмөрийнхөө үр шимээр хэрэглэгчиддээ илүү шинэ шинэлэг бүтээгдэхүүнийг хүргэн 5 цех 93 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн хэрэглэгчдийнхээ эрэлт хүсэлд нийцүүлсэн олон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүний төрөл нэмэгдсээр 120 гаруй нэр төрөлд хүрчээ. Ялангуяа сургуулийн хүүхдийн үдийн цайны хөтөлбөрийг хэрэгжүүлж бяцхан хүүхдүүдийн амтархан иддэг сүүн ааруул, тараг, сүү зэрэг нь өглөө бүр байдаг нь онцлог гэнэ.
Титаник компаний хамт олон хэрэглэгчиддээ илүү ойртох зорилгоор уутаа цуглуулж урамшуулал авах аяныг хэрэглэгчдийнхээ дунд зарлаж шилдэг 15 хүнийг Итгэлт хамбад аялуулсан ажээ.
Б.Гантуяа