Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-31 20:39:11

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Баян айраг эксплорэйшн ХХК-иас оюутнуудыг тэтгэлгээр суралцуулна.

Тус компани нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тиймээс Эрдэнэхайрхан болон Дөрвөлжин сумын иргэдийг ажлын байраар хангах нийгмийн олон талын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр иржээ. Баян айраг эксплорэйшн ХХК-аас дээрх сумдын сурч, боловсрох үйл хэрэгт бусдыгаа манлайлагч оюутнуудыг дэмжин урамшуулах зорилгоор "Шилдэг Оюутан-2017" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь заавал дээрх сумдын иргэн байх бөгөөд төв, орон нутгийн их дээд сургуулийн бакалаврын хоёр ба түүнээс дээш курсын оюутнууд байна. Мөн сурлагын голч дүн нь 85 хувиас дээш оноотой буюу 3,0 дүнтэй байх ёстой ажээ.

Түүнчлэн хөтөлбөрт хамрагдах оюутнууд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангахаас гадна “Хувь хүний хөгжил миний ирээдүйн төлөвлөгөө”, “Сум орон нутгийнхаа аж амьдралыг дээшлүүлэхэд миний оролцоо” сэдвийн дор 800-1000 үгтэй эссээ бичиж өрсөлдөх юм байна. Энэ жил шалгуурт тэнцсэн оюутныг тоо харгалзахгүйгээр шалгаруулж тус бүр 500 мянган төгрөгийнитэтгэлэгт хамруулах юм байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ