ОХУ-ын 42 дахь цуваа Донбассыг зорьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /TASS/. Донбассын иргэдэд зориулсан тусламжийн 42 дахь цуваа Украин руу хөдөллөө гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
42 дахь цуваа Ростов муж дахь ОХУ-ын Онцгой байдлын яамны Донской аврах төвөөс Москвагийн цагаар 04:00-т Донецк, Луганскийг зорин хөдөллөө гэж мэдэгдэлд дурджээ.
100 ачааны машинаас бүрдэх энэ удаагийн цуваагаар 1000 гаруй тонн голдуу хүнсний бүтээгдэхүүнийг хямралд өртөөд байгаа Донбасс бүс нутагт хүргэх юм.
ОХУ-ын мужуудын худалдааны эвслүүд болон олон нийтийн байгууллагууд 42 дахь тусламжийн цуваанд өөр өөрийн хандиваа өргөсөн байна.
2014 оны наймдугаар сараас хойш ОХУ Донбасс бүс нутаг руу 50 мянган тонн тусламжийг илгээжээ.
Д.Нямтулга