Төсөвт хяналт тавих АН-ын ажлын хэсэг байгуулагдлаа

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-04-04 17:48:28

Маргааш нээгдэх УИХ-ын Хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, төсвийн тодотголд дүгнэлт хийх Ажлын хэсэг байгуулснаа зарлалаа.

Төсвийн зардал болон татвар нэмэх хэд хэдэн заалт тусгасныг тэд эсэргүүцэж байгаа юм. Тус ажлын хэсгийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат “Бид судалгаа, дүгнэлтээ  бодитоор гаргах хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засаг туйлдсан уу, үгүй юу гэдгийг эргэж харах ёстой. Монголын эдийн засгийн гол тулгуур болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт зогссоны улмаас өнөөгийн хүндрэл үүссэн гэсэн дүгнэлтийг ОУВС хийсэн. Эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, уул уурхайгаас олох орлогын тоог бодитойгоор оруулах ёстой. АН эрх барьж байх үед дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 30 ам.долллар, зэс 3000 ам.доллар байсан. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдөж, Монголын эдийн засагт ашигтай нөхцөл рүү эргэж байна. Тэр үед 30 ам.доллар байсан тонн нүүрсний үнэ өнөөдөр 150 ам.долллар, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Энэ үед Монголчууд мөнгөө юунд зарцуулах ёстой вэ гэдгээ нарийн тооцох ёстойгоос биш гадныханд санхүүгийн эрх мэдлээ шилжүүлж болохгүй” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ