“Эко сургууль” хөтөлбөр гурван сургуульд хэрэгжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-05 15:28:32

Дорнод /МОНЦАМЭ/. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг сургалтад нэвтрүүлэхтэй холбогдуулан “Эко сургууль” хөтөлбөрийг Дорнод аймгийн ерөнхий боловсролын 2,5,8-р сургуульд хэрэгжүүлэв.

Сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Байгаль орчны сургалтын төв хамтран зохион байгуулж, 50 гаруй багш, сурагчийг хамруулсан байна. Тэд Ногоон хөгжлийн хөтөлбөрийг тодорхой сэдвийн хүрээнд хоёр жилийн турш хичээл сургалтандаа ашиглах юм.

Цаашид энэ төрлийн ажлыг ЕБС-иуд дээр явуулах саналыг таатай хүлээн авч хамтарч ажиллана гэдгээ БОАЖГ-ынхан илэрхийлээд байна. Хөтөлбөрийн онцлог гэвэл сурагчдын оролцоонд тулгуурлаж, гэр бүл, найз нөхөд, цаашлаад тухайн орон нутгийн иргэдэд “Тогтвортой хөгжил”-ийн талаар ойголт мэдлэгийг олгож, зан үйл хандлагыг өөрчлөх зэрэг олон давуу тал бий.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ