“Мөнгөн мод” цомын эзэн өнөөдөр тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу 2016 оны Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн төрлөөр оны шилдэг уран бүтээлчийг тодруулах “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно.
Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор тус арга хэмжээг энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулж буй. Журмын дагуу шилдгээр шалгарсан уран бүтээлч “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн шагнал гардах юм.
2016 оны шилдэг уран бүтээлчийг тодруулах энэхүү ёслолд соёл, урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлч нэр дэвшин өрсөлдөж байна.
Ус ёслолын ажиллагааг өнөөдөр 18:30-20:00 цагт МҮОНРТ-ийн 600-ийн Студиэс орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Ж.Болор