Оросын агаарын довтолгоо амжилттай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-23 12:21:12

МОСКВА. /Sputnik/. Өнгөрсөн 24 цагийн туршид Оросын цэргийн нисэх онгоцууд 53 удаагийн даалгавар гүйцэтгэж, “Лалын улс”-ын 72  байг устгасан хэмээн Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков лхагва гарагт телевиз өгсөн ярилцлагадаа дурджээ.

Оросын байлдааны Су-24, Су-25SM нисэх онгоцууд Сирийн Хама, Идлиб, Латакия, Алеппо, Дамаск, Дейр-эз-Зор мужуудад террористуудын байгууламжийг амжилттай устгасан байна.

“Лалын улс”дахь Оросын агаарын цохилт улам бүр амжилттай болж байна хэмээн Конашенков сайшаалаа.

Сирийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын хүсэлтийн дагуу есдүгээр сарын 30-нд Орос Сири дэх террористуудын байрлалд цохилт өгч эхэлсэн юм. Уг агаарын довтолгоо нь Орос, Сири, Ирак, Ираны тагнуулчдийн тодорхойлсон байг онилсон байдаг аж.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ