“Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах нь” сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
"Дархан-Уул /МОНЦАМЭ/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас эрхлэн “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах нь” сэдэвт хоёр өдрийн сургалтыг аймгийн ЗДТГ, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж явуулав.
Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Соёлмаа: “Тус аймгийн хэмжээнд 26 “Хамтарсан баг”-ийн нийт 140 гишүүд хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Эдгээр “Хамтарсан баг”-ийг Багийн Засаг дарга нь ахлаж багийн Нийгмийн ажилтан, Цагдаагийн хэсгийн байцаагч, Халамжийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, ТББ-уудын төлөөллөөс бүрдэж анхан шатны нэгжид хамгааллын үйлчилгээг цогцоор үзүүлэн ажиллаж байна. Энэ удаа зохион байгуулсан хоёр өдрийн сургалтаар хамтарсан багийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж харилцан туршлага судлахад чиглэгдэж явагдлаа” гэв.
Б.Норовсамбуу