“Газар өмчлүүлэх ажил”-ыг эрчимжүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-26 21:13:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн аймгийн иргэдийн өлөөлөгчдийн зөвлөгөөнийг хийв.
 
 Aймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат зөвлөлгөөнийг нээж хэлэхдээ: “1992 оноос эхлэж “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага” болох аймаг, сумын ИТХ байгуулагдаж тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулж орон нутгаа хөгжүүлэх чиг үүргийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас иргэдийн төлөөлөгчдөө чадавхжуулах, цаг үеийн мэдээлэл өгөх зорилгоор анхлан санаачилж зохион байгуулж ирсэн” гэв. Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооноос аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцахад аймгийн ИТХ, Засаг дарга солигдох бүрт газрын тухай хуулийг өөрсдийн үзэмжээр хэрэглэж газрын төлөвлөгөөг хугацаа хожимдуулах, инженерийн шугам сүлжээтэй эсэхээс хамаарч аймаг суманд хувааж батлуулах, дахин тодотгол хийх зэргээр төлөвлөлтийг ноцтой зөрчих. Барилгын хэлбэр хийцийг өөрчлөх, үндсэн төлөвлөлт болон хэсэгчилсэн хотын төлөвлөлт алдагдаж зориулалтыг нь дур мэдэж байрны хэлбэр хэмжээг өөрчилж хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настуудын ая тухыг хангах талаар тус тус учир дутагдалтай ажиллаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Зөвлөлгөөнд ГХБХБГ-аас мэдээлэл хийж тус 2016 онд байнгын ажиллагаатай станцыг олон улсын стандартад нийцүүлэн газарт шилжүүлэн суулгах, “Дархан цагаан хаалга”-ны хэмжилтийг хийж загвар болон чимэглэл зургийн төсвийг гаргаж хаалганы засвар, шинэчлэл, “Дархан-Тээвэр” ХХК-ий зүүн урд уулзвараас Төмөр замын наймдугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн “Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит“ болгох зэрэг томоохон ажлуудаас гадна есөн нэгж талбайд газар эзэмших эрхийн дуудлага худалдаа, 19 нэгж талбарт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарласан мөн иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай мэдээллийг ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр хийлээ. Төлөөлөгчид “Газрын тухай хууль” тогтоомжийг газрыг ашиглахдаа нэгж талбайн үнэлгээг бусад аймгуудаас 2-3 дахин бага тогтоож байгаа үнэлэмжийг хот газрын жишгийг дагаж нэмэгдүүлэх. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх есөн ажлын хоёрыг нь гүйцэтгэж үлдсэн ажлуудын дуусгаж шинээр баригдсан барилга байгууламжуудын чанарт анхаарах зэрэг хэд хэдэн санал гаргалаа.
                                                                                                                                                Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ