“Оддын хөлбөмбөг”-т олны танил 29 эрхэм оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 13:44:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ), “Арвайн үндэс” комапанитай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг” энэ сарын 29-нд “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтоор эхэлнэ.

“Оддын хөлбөмбөг” тоглолтод Хөдөлмөрийн баатар Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр,  Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Д.Отгондалай, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нарын 29 эрхэм хоёр багт хуваагдан тоглох юм. Хоёр үеийн турш тус бүр 20 минут өрсөлдөх энэхүү тоглолтын орлогын тодорхой хувийг “Аутизмыг таниулах сарын аян”-д хандивлах аж. 

Тоглолтын тасалбар 3000 мянган төгрөг бөгөөд бямба гарагт 14.00 цагт МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд болно.

"Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн шагналын сан 120 сая төгрөг бөгөөд шилдэг арван баг өрсөлдөх юм. Шилдэг 10 багт 11 улсын 39 легионер тоглогч багтсан байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ