Нярайн шарлалтыг хэмжих аппарат нэн хэрэгцээтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн уран бүтээлч залуучууд нэгдэж “Ирээдүй ирээдүйнхээ төлөө" аянд Ховдчуудыг нэгдэхийг уриалж байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Ховд аймгийн нийт төрөлтийн 80 хувь нь төрдөг боловч Нярайн шарлалттай хүүхдийн шарлалтыг хэмжих "Билиметр" аппарат огт байдаггүй.
Тиймээс Олон нийтийн оролцоотойгоор бяцхан үрсийн гэрэлт ирээдүйн төлөө аймгийн БОЭТ-д нярайн шарлалтыг хэмжих аппарат авч өгөх аяныг энэ оны 04-р сарын 25-наас 05-р сарын 25-ны хооронд сарын аян өрнүүлж байна.
Ховд аймагт 2010 онд нярайн шарлалт шинээр мэндэлсэн нийт хүүхдийн 0,2 хувийг эзэлж байсан бол 2016 онд шинээр мэндэлсэн нийт хүүхдийн 8,2 хувийг эзлэж 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

А.Бямбасүрэн