"Замын хөдөлгөөний цагаан толгой-2017" тэмцээний шилдгүүд маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-08 15:19:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн нь энэ жил 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.Замын цагдаагийн албанаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдгийн шилдэг багийг тавдугаар сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах юм. Тэмцээнд шалгарч үлдсэн шилдэг 15 цэцэрлэгийн хүүхэд, багачууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөх юм гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ