Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан хаалттай эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-10 09:46:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан хаалттай эхэллээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3 бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2 нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн гэх үндэслэлээр шүүж байгаа юм.

Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 3 дугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэж дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдаж, шалгагдаж байсан юм.

 

Прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан. Гэвч тэрээр хорих ангиас суллагдсанаасаа найм хоногийн дараа буюу 10 дугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан байдаг.


 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ