Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн сургалтад сурагчид оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газраас сурагчдад "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар анхан шатны эрх зүйн боловсрол олгох" сургалт зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газраас энэ сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шилдэг, тэргүүний, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 17 дугаар бүрэн дунд сургуулийн төгсөх 12 дугаар ангийн 4 бүлгийн, 120 гаруй сурагчдад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүний онцлогийн талаар анхан шатны эрх зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж хичээл заасан байна. Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Байгальмаа, ахмад Д.Анхтуяа нар сургалтад хамрагдсан сурагчдын сонирхсон асуултад нь хариулт өгч, харилцан санал бодлоо солилцсон нь мэргэжлээ сонгох болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын онцлогийг мэдэж авах ач холбогдолтой болжээ.
Ж.Батсайхан