Хэцүү нэртэй ундааг хэтрүүлэн хэрэглэж буй иргэдтэй сумаараа тэмцэж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ерөөчүүд сумандаа хэцүү нэртэй ундааг хэтрүүлэн хэрэглэж буй иргэдтэй сумаараа нэгдэн олуулаа тэмцэж эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хамтран 05 дугаар сарын 01-нээс эхлэн “Архигүй орчинд амьдарцгаая” уриатай жилийн аяныг зарлаад байна. Энэхүү аяныг өрнүүлэхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахмад таны оролцоо чухал хэмээн ахмадуутайгаа хамтран ажиллахаар болсон бөгөөд ахмадууд ''Миний гудамж миний гэр'' уриатай эргүүлийг хийж эхлээд байгаа юм байна. Мөн ‘’Архигүй орчинд амьдарцгаая’’ уриан дор өрнөж байгаа энэхүү үйл ажиллагааг дэмжин тус сумын 19 өрхийн 21 иргэн нэгджээ.
Ч.Отгонцэцэг