Ээлжит бус чуулган зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:42:49

Монгол Улсын Их Хурлын дарга 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 181 тоот захирамж гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдөр зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжлав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд